Joe Cole охиноо “Аавын охин” гэж дууддаг | News.MN

Joe Cole охиноо “Аавын охин” гэж дууддаг

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Joe Cole охиноо “Аавын охин” гэж дууддаг

Английн алдарт хөлбөмбөгч Joe Cole-н охины зураг “Hello” сэтгүүлийн нүүр хуудсанд нийтлэгдлээ. Түүний эхнэр Carly Cole охиноо төрүүлэхдээ 16 цагийн турш өвдсөн гэнэ. “Өвдөх үнэхээр хэцүү юм билээ. Болдогсон бол Joe-г өөрийнхөө оронд оруулчихмаар л санагдаж байсан шүү” гэж Carly хошигнон ярьсан байна.

Тэдний охины анхны зургийг нүүр хуудсандаа нийтлэх саналыг нилээд хэдэн алдартай сэтгүүлээс тавьсан бөгөөд “Hello” сэтгүүл хэдий хэмжээний үнээр энэхүү зургийг нийтлэх эрх авсан нь одоогоор тодорхойгүй байна. “Hello” сэтгүүл оддын хүүхдийн анхны зургийг үнэ цохин нийтэлдэгээрээ алдартай билээ.
Төрснөөсөө хойш анх удаа авахуулсан энэхүү зурган дээрээ бяцхан Ruby Tatiana цагаан даашинз өмсч, гүнж гэдгээ тодотгон харуулсан байна.
Carly Cole “Охин маань яг л бяцхан Joe. Тэр аавтайгаа үнэхээр адилхан. Нөхөр маань охин бид хоёрт бүх анхаарлаа хандуулж, аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээн, бид үнэхээр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хүүхэд гэр бүлд ямар их аз жаргал бэлэглэдгийг одоо л мэдэрч байна. Охин маань хэдийгээр нялх байгаа ч аль хэдийнэ аавынхаа бэлтгэл рүү хамтдаа явж, багийнхантай нь танилцсан. Бид охиноо “аавын бяцхан охин” гэж өхөөрдөн дууддаг. Мөн том болохоор нь ямар спортоор хичээллүүлэх, ямар тоглоомоор тоглуулахаа хүртэл төлөвлөсөн. Гэхдээ бид охиноо хэт эрхлүүлэхгүй гэж бодож байгаа” хэмээн “Hello” сэтгүүлд ярьсан байна.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-19 202.179.20.233

LaCie brendin 6000GB hemjeetei Quadra 4TB super hard zarna 88664040

Avatar

Зочин 2010-04-19 182.160.16.199

Ник Клег2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810

Avatar

Зочин 2010-04-19 202.170.69.70

ashley cole ehnereesee salj bgaa joe bol salaagui shu de

Avatar

d 2010-04-19 194.236.219.70

cole -uud chini ali hediin salchihsan y m bishuu joe cole ehneriigeer hursan geed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж