
Тэдний охины анхны зургийг нүүр хуудсандаа нийтлэх саналыг нилээд хэдэн алдартай сэтгүүлээс тавьсан бөгөөд “Hello” сэтгүүл хэдий хэмжээний үнээр энэхүү зургийг нийтлэх эрх авсан нь одоогоор тодорхойгүй байна. “Hello” сэтгүүл оддын хүүхдийн анхны зургийг үнэ цохин нийтэлдэгээрээ алдартай билээ.
Төрснөөсөө хойш анх удаа авахуулсан энэхүү зурган дээрээ бяцхан Ruby Tatiana цагаан даашинз өмсч, гүнж гэдгээ тодотгон харуулсан байна.
Carly Cole “Охин маань яг л бяцхан Joe. Тэр аавтайгаа үнэхээр адилхан. Нөхөр маань охин бид хоёрт бүх анхаарлаа хандуулж, аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээн, бид үнэхээр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хүүхэд гэр бүлд ямар их аз жаргал бэлэглэдгийг одоо л мэдэрч байна. Охин маань хэдийгээр нялх байгаа ч аль хэдийнэ аавынхаа бэлтгэл рүү хамтдаа явж, багийнхантай нь танилцсан. Бид охиноо “аавын бяцхан охин” гэж өхөөрдөн дууддаг. Мөн том болохоор нь ямар спортоор хичээллүүлэх, ямар тоглоомоор тоглуулахаа хүртэл төлөвлөсөн. Гэхдээ бид охиноо хэт эрхлүүлэхгүй гэж бодож байгаа” хэмээн “Hello” сэтгүүлд ярьсан байна.
Н.Наран