Нефть олборлогчид тохиролцож чадсангүй

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Нефть олборлогчид тохиролцож чадсангүй

Нефть олборлолтыг хэмжээнд нь барьж байх талаар хийсэн Доха дахь уулзалт тохиролцоонд хүрсэнгүй тарлаа. Энэ хэмжээний дараагийн уулзалтыг ирэх зургадугаар хийнэ гэж Нигерийн Нефтийн сайд Ибе Качикву мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ. “Бид  зургадугаар сард дахин уулзахаар оролдоод үзнэ” гэж тэр хэлсэн байна. Уулзалтын  хэлбэр өнөөгийнх шиг байх уу гэсэн асуултад сайд “тийм ээ” гэж хариулжээ.

Катарын Эрчим хүчний сайд Мухаммед бен Салех ас-Сада  мэдэгдэхдээ,  нефть үйлдвэрлэгчид олборлолтын хэмжээнд нь барих хэд хэдэн хувилбарыг  ярилцан, янз бүрийн өрнөлтийн хувилбаруудыг үнэлээд шийдвэр гаргахад  цаг хугацаа хэрэгтэй гэж үзсэн байна.

Reuters агентлагийн эх сурвалж мэдээлж байгаагаар, “ОРЕС”-ийн орнууд  эхлээд нэгдлийнхээ дотор тохиролцоогоо хийх гэнэ. Уулзалтын шийдвэрт цаг хугацаа  шаардлагатайг Мухаммед бен Салех ас-Сада ч хэлсэн байв. “Өнөөдрөөс эхлээд ОРЕС-ийн орнуудын уулзалт бүх орнуудын оролцоотойгоор хийгдэх зургадугаар сар хүртэл  хоорондоо зөвлөлдөх шаардлагатай байна” хэмээн тэр дуулгалаа. Өмнө нь тохиролцоо хийсэн Саудын Араб хэлэлцээр эхлэхийн өмнө, Дохагийн уулзалтад оролцоогүй Ираныг оролцуулсан ОРЕС-ийн бүх гишүүд бүгдээрээ ярилцах шаардлагыг дэвшүүлжээ.

Энэ жилийн эхээр нефтийн үнэ  баррель нь 30 ам.доллар хүртэл буурсан юм. Тэр үнийг тогтворжуулах үүднээс Доха хотноо уг уулзалтыг зохион байгуулжээ. Энэ уулзалтын шийдвэрийн урьдчилсан тохиролцоонд нефтийн олборлолтыг  ирэх аравдугаар сар хүртэл нэгдүгээр сарын олборлолтын төвшинд барихыг зорьж байнаы.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж