Балетчин Д.Алтанхуяг олон улсын фестиваль зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Балетчин Д.Алтанхуяг олон улсын фестиваль зохион байгуулна

  • Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж  яваа  залуучуудын нэг МУГЖ, "Соёлын элч", "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн, Бостон балет компанийн гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуяг саяхан эх орондоо богино хугацаагаар ирээд буцжээ. Тэрбээр  АНУ-ын "Бостон балет" театрт бүжиглэж байгаа ч Монголынхоо сонгодог урлагийг хөгжүүлэх, гадаадын улс орнуудад таниулах, Монголын залуу үеийг сонгодог урлагтай дотно нөхөрлүүлэх чин хүсэлтэй явдаг нэгэн юм. Тиймээс ч эх орондоо “Монголын балетийн хөгжил сан”-г байгуулж, балетийн гайхамшгийг олонд таниулж эхэлжээ.

Д.Алтанхуяг 2012 онд ДБЕТ-ын 50 жилийн ойн хүрээнд гадаадын алдар цуутай балетийн бүжигчдийг урин “Хунт нуур”, “Цөмөөхэй” балетуудад тоглуулж байсан бол 2013 оны улсны баяраар Монголын шилдэг балетчдын нэгдсэн тоглолт, 2014, 2015  онд  "Night of ballet" фестивалийг зохион байгуулсан билээ. Тэрбээр олон улсын фестивалиа энэ жил ч үргэлжлүүлнэ.  Урьд өмнөх жилийн"Night of ballet"-д 15-18 орны балетчид урилгаар оролцож байжээ. Энэ жилийн олон улсын фестиваль зургадугаар сарын эхний өдрүүдэд болох ажээ.

Д.Цээнэ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж