Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ хуралдана

АН-ын ҮЗХ-ны гишүүд өнөөдөр хуралдахаар товлосон. Хурал яг хэдэн цагаас эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг хурал энэ он гарснаас хойш хэдэнтээ тов зарлаад нэг ч удаа хуралдаж амжаагүй байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд  дөрөвдүгээр сарын 16-нд болно гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлж байсан боловч өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.  ҮЗХ-ны хурал яагаад хойшлогдсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ҮЗХ хэзээ хуралдахыг  албан ёсоор товлоогүй байсан. Тиймээс бид ярилцаад 18-нд буюу даваа гаригт хуралдах нь тохиромжтой гэж сонгосон” гэсэн хариуг өгсөн.

Өнөөдөр хуралдахаар товлосон ҮЗХ-аар АН-ынхан намынхаа сонгуульд оролцох  мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэнэ гэж  намын зарим гишүүд мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж