Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

2016.IV.18-2016.IV.24

Хонь: Хайр дурлалын асуудлууд таны амьдралд чухал байр суурь эзэлж эхэлнэ. Хэрвээ таныг хайр дурлал тойроод байгаа бол энэ долоо хоногт гэнэтийн учрал хүлээж байна. Гэр бүлтэй холбоотой асуудлууд үүсэх нь таныг бухимдуулна. Биеэ барьж, тайван байгаарай. Гарч болох маргаан мэтгэлцээн хэзээ ч таны талд шийдэгдэхгүй болохыг сануулъя.

Үхэр: Сэтгэл хөдлөл ихтэй байна. Өөрийгөө хөгжүүлж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад таатай. Сэтгэл хөдлөл, оюун санаагаа цэгцтэй болгохыг хичээгээрэй.  Элдвийн зөн совин, учрал тохиолдолд анхаарлаа хандуулаарай.  Зүүд зөнтэй байна. Долоо хоногийн сүүлээр сэтгэл зовоосон асуудлууд үүснэ. Энэ нь ойр дотныхон, хүүхдүүдтэй чинь хамааралтай байх болно. Таны харилцаа мухардаж, төлөвлөөгүй зардалд хүргэнэ.

Хамтатгах: Таныг хүнд хэцүү ачаалалтай өдрүүд хүлээж байна. Ажлаа гүйцэтгэхэд ихээхэн хүчин чармайлт, тэвчээр шаардана. Хэрэв та санаачлагатай, идэвхтэй байж чадвал энэ долоо хоногт таныг амжилт хүлээж байна. Санхүүгийн төлөвлөгөөг нямбай, тодорхой гаргаарай. Бусадтай харьцахдаа бүдүүлэг зан гаргахгүй байх хэрэгтэй. Сэтгэл санааны байдалдаа хяналт тавь.

Мэлхий: Санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Олонх нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх маягаар санхүүгийн асуудлыг шийдэх бололтой. Ийм нөхцөл байдал удаан үргэлжлэхийг анхаараарай. Аль болох илүү зарлага гаргахгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс, үүрэг хариуцлага танд сэтгэлийн дарамт учруулна. Эрүүл мэнддээ анхаарч, хоол хүнсний чанарт анхаарал тавь.

Арслан: Ажил, мэргэжилдээ амжилт олохыг од эрхэс амлаж байна. Ажил хэрэгтээ төвлөрч, бүтээмж өндөр байснаар үр дүнд хүрнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд бага зэргийн асуудлууд үүсэх боловч тэгтлээ сэтгэл зовинох хэрэггүй. Өндөр настангууд даралт ихсэх өвчнөөс болгоомжлоорой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байх бөгөөд орлого багасна.  

Жинлүүр: Хамт олны үйл хэрэгт таатай. Эдгээр өдрүүдэд баг, хамт олны  ажил,  бүтэмжтэй, үр дүнтэй байна. Өмнө нь огт уулзаж байгаагүй боловч дотно санагдах нэгэнтэй танилцах бололтой. Энэ нь танд онцгой сэтгэгдэл төрүүлнэ.  Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Энэ ордны хосуудад өрсөлдөгч гарч ирэх бололтой. Санхүүгийн байдлаас шалтгаалж эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхээ хойшлуулах хэрэггүй.

Хилэнцэт: Сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Бясалгал хийж, сэтгэл санааны тэнцвэрээ хадгалахыг хичээгээрэй. Ажил хэрэгтээ нямбай, нухацтай хандах хэрэгтэй. Мөнгө олох ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд санаснаас илүү орлого олно. Амьдралын идэвх өндөр түвшинд байгааг ашиглан ямар нэгэн шинэ зорилго тодорхойл. Гэрлэлт, болзоонд таатай байх болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч хууч өвчинтэй хүмүүс анхааралтай байхад гэмгүй.

Нум: Зорилогодоо хүрэх эрмэлзэл чинь ямар ч ажлыг гүйцэтгэхэд тусална. Өөртөө илүү өндөр зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээгээрэй. Ажил, бизнесийн шинэ санаагаа нэн даруй хэрэгжүүлэхэд анхаараарай. Хайртыгаа гомдоох үг хэллэг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс харилцаандаа ан цав гаргаж магадгүй. Гэнэтийн их мөнгөний зарлага гарах нь таныг хямрааж болох юм.

Матар: Олонх матрынхан өөрийгөө ганцаардмал, хэнд ч хэрэггүй хүн мэтээр төсөөлснөөр сэтгэл санааны тайван байдал алдагдана. Амьдралын хэв маягаа өөрчилж, хамт олны дунд нээлттэй байх хэрэгтэй. Ажилдаа алдаа гаргах бололтой. Сэргэлэн авхаалжтай байснаар хүнд нөхцөл байдлаас хялбар мултарч чадна. Олон хүмүүс цугларсан газар мөн харанхуй газраас болгоомжлоорой.

Хумх:  Өөртөө итгэлтэй байж, зоригтой сэтгэлээ нээ, илчил. Дуугүй байснаар та олон боломжийг алдаж байгаагаа ухаарах хэрэгтэй. Бусадтай харьцахдаа үг сонголтондоо анхаараарай. Магадгүй таны санаандгүй, огт бодолгүй хэлсэн үгс хэн нэгнийг шархлуулж мэднэ. Удаан хугацаанд хүлээгдсэн мөнгөн орлого орж ирнэ. Тооцоотой, нарийн хүмүүс санхүүгийн хүндрэлээс зайлсхийж чадна.

Загас: Гэр бүл анхаарлын төвд байна. Та бүхэнд шударга хүний дэмжлэг туслалцаа хэрэгтэй бололтой. Гэр бүл найз нөхдөөсөө тусламж хүс. Хувийн ажил төрөл амжилттай байна. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Тиймээс худалдан авалт зарлага гаргахаас татгалзаарай. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж