Эквадорт 7.8 магнитуд газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2016.04.17-нд нийтлэгдсэн

Эквадорт 7.8 магнитуд газар хөдлөв

Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Эквадор улсад бямба гаригт /IV.16/ 7.8 магнитудын газар хөдөлжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 28 хүн амь үрэгдсэнийг тогтоосон аж. Түүнчлэн засгийн газраас зургаан мужид онц байдал зарласан байна.

Газар хөдлөлтийн голомт Муйсне хотын ойролцоо байсан бөгөөд 160 гаруй км зайтай нийслэлд чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ. Хүчтэй газар хөдлөлтөд зэргэлдээ хот, тосгодод олон байшин барилга нурж сүйдсэн байна. Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс эргийн 300 км зайд цунамийн давалгаа үүсч болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж