Нямболд: Харах хүнгүй учир дүүгээ дагуулж гуйлга гуйдаг

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Нямболд: Харах хүнгүй учир дүүгээ дагуулж гуйлга гуйдаг

Хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж буй энэ үйлдлийг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар хориглосон байдаг. Гэвч хэрэгжилт хангалтгүйгээс хүүхдүүд хорвоод дөнгөж мэндлээд л өөрөө ч мэдэлгүй “гуйлгачин” болон хүчирхийлүүлж буй дүр зураг нийтлэг. Тэгвэл таван жилийн дараах дүр зураг хэрхэн өөрчлөгдөв гэдгийг сурвалжлахаар Улаанбаатар хотын гудамжийг тольдлоо. Ялангуяа хүний хөл ихтэй хотын гудамжаар алхвал хэдэн жилийн өмнөх шиг нялх хүүхдээ тэврээд, гуйлга гууж суух иргэд ховорджээ. Багшийн дээдийн урд “баяан” хөгжим тоглох өвөө, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд хэвтэх, суухын хооронд гуйлга гуйж буй эмэгтэй, жин үзэхээр сууж буй өвөө, Тэнгис кинотеатрын автобусны урд дуу дуулан суух өвгөн гээд тоотойхон дүр зураг харагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж