Малын бэлчээр, тариан талбайг зааглана

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Малын бэлчээр, тариан талбайг зааглана

“Хажуу айлаасаа орой болгон давс гуйгаад явдаг айл хэцүү. Яг үүн шиг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, гишүүн нь хөрш орнуудаасаа буудай гуйгаад явах. Бусдад ямар муухай харагдаж байгаа бол” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан ярилаа. Түүний дүрсэлсэн энэ үзэгдлийг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд тариаланчид техник, технологийн шинэчлэл хийх, үе залгамжлах залуу тариаланчдыг бодлоготойгоор бэлдэх шаардлагатай болжээ. Хэдхэн жилийн дараа Монгол Улсын газар, тариалангийн талбай сүрлэн хучлагатай болж, дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна үр буудайгаа экспортод гаргах цаг ойртсон тухай ч Ш.Мардаан дурдсан юм. Гэхдээ дээрх зорилтот хүрэхийн тулд тариаланч, төр хоёр одоогийн хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллах нь чухал аж. Харин Сэлэнгэ аймгийн Туулын хөндийд 1000 га-д тариа тарьдаг Г.Баямөнх нэг үеэ бодвол энэ салбарт бариад авах орчин цагийн Тариалангийн тухай хуультай болсоныг онцлоод, малын бэлчээр, тариалангийн талбай хоёрыг хуульд зааснаар яаралтай зааглаж өгөхийг хүссэн юм. Мөн цаг уурчид цаг уурын прогноз, мэдээгээ зөв өгч байхыг тэрбээр санууллаа. Өнгөрсөн жил Монгол Улсын нийт ургацынхаа 70 хувийг алдсан нь цаг уурчдын өгсөн буруу мэдээлэлтэй холбоотой гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж