Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.6 хувийг эзлэх болсон талаар өнгөрсөн сарын нийгэм эдийн засгийн тайланд дурджээ. Энэ нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1.9 их наяд хүрсэн гэсэн үг юм.
Тэгвэл ийм нөхцөлд арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах замаар иргэдийн амьдралд туслах хэрэгтэй гэх уриалгыг хэсэг иргэдийн зүгээс гаргаж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Иргэн Л.Оюунчимэг, Ц.Солонго нар 15-аас дээш хувьтай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг банкуудад тавих гэж байгаа аж. Ганц, хоёрхон иргэн банканд ийм хүсэлт гаргаад үр дүнд хүрэхгүй тул иргэдийг энэ уриалгад нэгдэхийг хүслээ.