МУ-ын эдийн засгийн өсөлт 2016 онд 0.7 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

МУ-ын эдийн засгийн өсөлт 2016 онд 0.7 хувьтай байна

Глобал эдийн засгийн хэлбэлзэлтэй орчинд Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой хэвээр байна гэж Дэлхийн банкнаас өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын тухайд гадны хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ эрс буурснаас 2015 онд эдийн засгийн өсөлт 2.3 хувиар буурчээ. Харин үйлдвэрлэлийн өсөлт 1.3 хувиар, бөөний болон жижиглэнгийн худалдаа 3.6 хувиар, барилга үйлдвэрлэл 1.4 хувиар буурсан байх юм.  Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлтөд онцын өөрчлөлт гараагүй бөгөөд 10.7 хувьтай гарчээ. Өнгөрсөн оны эцсээр 36 хувиар буурсан экспорт энэ оны нэгдүгээр сард 30.4 хувьтай байна. Нэгдүгээр сард 19.5 хувь буурсан импорт өнгөрсөн гурван сарын хугацаанд 21 хувь буурсан бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 26.7 сая ам.доллараар хэмжигдсэн нь өмнөх онуудынхаас харьцангуй муу үзүүлэлт гэдгийг Дэлхийн банкны эдийн засагчид тодотголоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж