Путин: ОХУ-д бохир сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Путин: ОХУ-д бохир сонгууль болно

ОХУ-ын Ерөнхий сайд Владимер Путин Екатеринбургт Нэгдсэн Орос намын бүсийн чуулганд оролцох үеэрээ сэтгүүлчдийн зарим асуултад хариулжээ. Түүнийг сонгуулийн дараа юу хийх вэ гэсэн асуултад ноён Путин “Би 2012 оны сонгуулийн дараа бүхнийг эхнээс нь цэвэрлэнэ. Үүнийг би зөвхөн нийгмийн хүрээнд бус улс төрийн хүрээнд давхар хамаатуулан хэлж байна” хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдлээс зарим ажиглагч 2012 оны сонгуулийг булхай, бохир арга залиар дүүрэн болж болзошгүй хэмээн дүгнэж байна.

ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу 2000-2008 оны хооронд дараалан хоёр удаа ерөнхийлөгчийн үүрэгт албыг хашсан ноён Путины дахин уг албыг дахин хаших эрх 2012 оны гуравдугаар сард албан ёсоор баталгаажих юм. Ноён Путин болон одоогийн Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн аль нэг нь сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж