Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт эх малын 24.3 хувь буюу 5.5 сая эх мал төллөж 5.4 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.7 сая төлөөр нэмэгдсэн тоо юм. Үүнээс 20.2 мянган ботго, 20.3 мянган унага, 101.3 мянган тугал, 2.7 сая хурга, 2.5 сая ишиг бойжиж, төл бойжилт 97.8 хувьтай явааг Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Харин малын хорогдлын тухайд 799.7 мянга болж, өмнөх долоо хоногоос 118.6 мянгаар нэмэгджээ. Үүнээс тэмээ 255, адуу 29.3 мянга, үхэр 79.0 мянга, хонь 286.3 мянга, ямаа 404.8 мянга буюу оны эхний нийт малын 1.4 хувийг эзэлж буй юм. Хамгийн их мал хорогдсон аймгуудаар Сүхбаатар (130211), Увс (122275), Архангай (95517), Баянхонгор (78287), Завхан (77745) нэрлэгдэж байна.