Ирэх бямба гариг хүртэл хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Ирэх бямба гариг хүртэл хүйтэрнэ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-нд баруун аймгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Цаг уурчдын мэдээлснээр энэ сарын 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд түр зуур 18-20 метр, говь талын нутгаар  зарим үед  секундэд 24 метр  хүрч шороон болон цасан шуурга шуурах аж.  Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23, өдөртөө 4-9 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж