Уулзалтаар инновацийн мөн чанар, ач холбогдол, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол улсад үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх асуудлуудыг ярилцлаа. Энэхүү уулзалтыг УИХ, Засгийн газар, Салбарын яамд, агентлагууд, Их дээд сургуулиуд, ШУА, хүрээлэнгүүд, ШУТ-ийн сан, Бизнесийн байгууллагууд, Олон улсын байгууллагууд, Мэргэжлийн холбоод, ТББ хамтран зохион байгууллаа.
Инновацийн талаар нэгдсэн ойлголт өгөх, инновацийн хүрээнд хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх боломж, арга замыг тодорхойлох, ШУТ-ийн хөгжил, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн загвар, цаашдын хандлага, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мөн Монгол улсад инновацийг хөгжүүлэх, үндэсний инновацийн үр ашигт тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулахаар тогтож уулзалтын ач холбогдлыг үнэллээ.