Золбин ноход хүн хазвал засаг дарга нар хариуцлага хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Золбин ноход хүн хазвал засаг дарга нар хариуцлага хүлээнэ

Улаанбаатар хотын гудмаар золбин ноход явах нь энгийн үзэгдэл. “Өдөр нь ч яахав “яв, туу” гээд чулуугаар шидээд, тойроод гараад явдаг. Шөнө бол хэцүү. Хүүхдүүдийн хичээл бүрэнхийд тардаг. Харанхуйд хүүхдүүдээ заавал тосож авахгүй бол нохойд уруулчих гээд аюултай байдаг” гэж нэрээ нууцлахыг хүссэн иргэн ярилаа. Улаанбаатар хотод ялангуяа гэр хорооллын гудмаар 70-80 орчим мянган эзэнгүй, золбин нохой тэнүүчилж явна. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас  дээрх золбин ноход, муурыг устгах ажлыг хариуцдаг. “Шөнийн цагаар нэг нохойг 7500 төгрөг зарцуулж буудаад ч золбин ноход устгахгүй байна. Нэг дор нийт золбин нохдын 70 хувийг хуйгаар нь устгах арга олохгүй бол нохой устгалын ажил амжилт олохгүй нь ээ” гэж НЗАА-ны хэлтсийн дарга Т.Батбаяр тайлбарлалаа. Гэр хорооллын нохойтой өрхөөс сарын 3000 төгрөгийн хураамж авдаг ч энэ мөнгийг дүүргүүдийн мал эмнэлгийн хэлтэс, тохижилтын газрууд авдаг аж. Иймээс нохойны хураамжийн мөнгийг эргээд юунд зарцуулдгийг тэднээс асуу гэсэн юм. Энэ дагуу СХД-ийн мал эмнэлгийн хэлтэс, нийслэлийн Мал эмнэлгийн газартай холбогдоход бид мэдэхгүй, Захирагчийн ажлын алба, тохижилтын хэлтэс хариуцдаг гэсэн хариултыг өгсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж