Дэлгүүрүүд зээлээр бараагаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Дэлгүүрүүд зээлээр бараагаа өгч байна

Хямралын хар сүүдэр хаа сайгүй нүүрлэж байна. Эдийн засгийн хямралын хамгийн хүнд дарамтыг иргэд тэр тусмаа бизнес эрхлэгчид амсах болсон. Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн орлого улам бүр хумигдсаар. Зээлгүй ч хүн, өргүй ч байгууллага  байхгүй болжээ. Орлого нь өдрөөс өдөрт муудаж, цалингүй, ажилгүй болсон иргэд  амьжиргаагаа залгуулахын тулд үмх мах, чимх давсаа зээлээр авдаг болоод удаж буй. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд, дэлгүүрүүд ч зээлээр ч бараагаа өгөх чадваргүй болсныг бизнес эрхлэгчид гомдоллох болсон.

 

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын засмал зам дагуух зургаан нэрийн хүнсний дэлгүүр орлоо. Тус дэлгүүрийн орлого хоёр жилийн өмнөөс эхлэн муудсаар он гарсаар бараагаа зээлээр өгдөг болжээ. “Цалин буухаар өгье” гээд нэрээ бичүүлж зээлээр мах, гурилаа граммаар авах явдал ихэссэн. Барьцаанд нь иргэний үнэмлэхийг нь авахаас өөр арга байдаггүй. Иргэний үнэмлэхээ барьцаад тавьж, хоногийнхоо хэрэгцээний талх, саван, мах, сүүгээ зээлдэг ч, цалин нь цагтаа буухгүй байна гэж учирлах хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж