Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгууд нийт 19.5 сая ам долларыг зээлээр авч, аймгийн төвүүдийнхээ цэвэрлэх байгууламжийг шинэчилж барихаар болжээ. Одоогоор талууд хооронд хийгдэх хэлэлцээр үргэлжилж байна. Иймээс зээлийн хугацаа, хүү ямар нөхцөлтэй байх нь тодорхойгүй байгаа юм. Зээлийн гэрээг Засгийн газар эцэслэн шийднэ. Хэлэлцээрийн хүрээнд 2018 он гэхэд дээрх дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна гэсэн тохиролцоог талууд хийсэн байна. Өвөрхангай аймгийн одоогийн цэвэрлэх байгууламж хоногт 600-1000 куб метр цэвэр бохир, усыг дамжуулж, зайлуулах чадалтай.