Өнөөдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. 1985 оноос хойш тэмдэглэж буй энэ өдрөөр Монгол Улсын хэрэглэгчид ч эрхээ эдлэн, дуу хоолойгоо хүргэн Чингисийн талбайд цугларчээ. Иргэдийн зүгээс гомдоллож буй гол асуудал нь тэдний анхдагч хэрэгцээ болсон хоол хүнс, орон байр, өмсөж зүүх дээр төвлөрч байна. Тухайлбал, нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт жилд 5000 өргөдөл иргэдээс ирдэг. Түүний 20 гаруй хувь нь зөвхөн хүнсний хэрэглээтэй холбогддог байна.