
Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурийг анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байжээ. Тухайн үед дуурийн гол дүр буюу Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулж байсан юм. Театрынхан сүүлийн жилүүдэд үндэсний сонгодог бүтээлээ олонд хүргэж, дэлхийд таниулах зорилготой ажиллаж байгаа. Харин энэ удаагийн “Хунт нуур” балетын симфони найрал хөгжмийг удирдахаар Америк удирдаач Jindong Cai театр зочлоод байгаа аж. Америк удирдаач “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг ханхүүд тоглохоороо онцлог. Дэлхийн шилдэг найман балетчны нэгээр шалгарсан Монгол бүжигчин, Америкийн удирдаач, чадварлаг УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, балетын бүжигчидтэй “Хунт нуур” балет. Энэ тоглолтын дараа театр үүдээ хаана. Харин ирэх аравдугаар сард шинэ бүтээлүүдээр үүдээр нээнэ.