Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, хүйтний эрч сулрах төлөвтэй хэмээн Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж байна. Ойрын өдрүүдэд, ялангуяа энэ сарын 14, 15-наас бүх нутгаар нэмэх хэмд хүрч, дулаарах төлөвтэй байгаа аж.
Нийслэлд маргааш -5 хэмийн дулаантай. Харин 13-ны өдрөөс 2-4 хэмд хүрч дулаарах юм байна. Ойрын өдрүүдэд хаврын урь орсон, дулаан цаг уур зонхилох юм байна.
Мөн иргэдийн дунд ойрын өдрүүдэд нэмж хүйтрэх мэдээлэл бий. тэгвэл энэ нь ташаа мэдээлэл, ямартай ч 15-ныг хүртэл урин дулаан орж, хүйтний эрч суларна гэдгийг албаныхан мэдээллээ.