Ирэх хавар 406 мянган га-д буудай тариална

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Ирэх хавар 406 мянган га-д буудай тариална

Цаг агаар тогтворгүй байснаас өнгөрсөн жил Монгол Улс 513 мянган га талбайд тариалсан нийт ургацаасаа 215 мянган тонн үр тариаг хураан авсан. Хураан авсан нийт үр тарианы 203 тонн нь улаан буудай байсан юм. Гэхдээ дээрх тооны улаан буудай нь дотоодынхоо нэг жилийн хэрэгцээнд хүрээгүй. Иймээс дутагдах 125 мянган тонн буудай, 40 мянган тонн гурилыг гаднаас импортлох шийдвэрийг салбарын яам нь гаргасан юм. Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хүнсний улаан буудайг импортоор оруулж ирэх гурилын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалтыг зарлаж, гурил үйлдвэрлэдэг "Алтан тариа ХХК", "Милл Хаус ", "Дархан Өег ", "Эрдэнэт Фүүдс ", "Хангайн гурил " зэрэг компаниудыг шалгаруулан буудай импортлох квотыг хуваан өгчээ. Гаднаас худалдан авах  нийт буудайныхаа 50 хувь буюу 62.5 мянган тонныг нь одоогоор авсан байна. Импортоор орж ирэх буудайгаа гаалийн татвараас чөлөөлсөн учир гурилын үнэ нэмэгдэх аюулгүй гэж салбар яам нь үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж