Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж буй жолооч нарын оноог хасах журам хэрэгжээд 38 хоножээ. Энэ хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан байх юм. Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо нэгийг нь үлдсэн нь хоёроос тав хүртэл хасуулсан байна. Өөрөөр хэлбэл ихэнх жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгджээ. Мөн гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог, орон нутгийн замд явахдаа хүн ба ачаа тээвэрлэх журмыг зөрчсөнөөс болж ийнхүү зөрчлийн оноогоо хасуулж, торгуулсан байна. Зарим жолооч нарын тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хэрэгжиж эхэлсэн зөрчлийн оноог давхар шийтгэл хэмээн хүлээж аваад буй. Тэгвэл Замын цагдаагийн газраас энэхүү журмыг шийтгэл биш. Тухайн жолоочийн гаргасан зөрчлийг мэдээллийн санд цахим хэлбэрээр бүртгэх боломж. Зарим мөнгөтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм байнга зөрчдөг. Гэхдээ тэд энэ үйлдлээ юман чинээ тоодоггүй, торгуулийн мөнгийг нь төлчих нь гэж боддог. Харин ийнхүү жолооч нарт зөрчлийн оноо автоматаар олгож, хасах болсон нь дүрэм зөрчсөн жолооч нарт сануулга болж эхэлсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ.