Байрны зээлийн хүүг бүсчлэн хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Байрны зээлийн хүүг бүсчлэн хөнгөлнө

Өнгөрсөн Баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гарсан. Гэхдээ энэ таван хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж буй иргэд нийтээр хамрагдахгүй. Засгаас баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжид бууруулахаар тусгажээ. Тухайлбал, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 2000 гаруй өрхийн орон сууцад байр зээлээр авбал хүү нь таван хувь байх юм. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2000 гаруй өрхийн орон сууцад газраа чөлөөлж, барилга бариулсан 500 орчим өрх одоогоор оржээ. Үлдсэн 1500 гаруй айлын байрыг барилгын компаниуд борлуулж, барилга барихад зарцуулсан хөрөнгөө эргүүлж олно. Харин орон нутгийн тухайд төрөөс барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт хийснийг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж