АСЕМ-д оюутнуудыг ажиллуулах боломж бий юу?

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

АСЕМ-д оюутнуудыг ажиллуулах боломж бий юу?

Ирэх долоо дугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломж бий хэмээн Монголын оюутны холбооноос /МОХ/ мэдээлж байна. МОХ-ны төлөөлөгчид АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд багтаж байгаа гэдэг утгаараа оюутнуудыг хөтлөгч, орчуулагч, урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилтын чиглэлээр ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

 

Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 72 хувь нь хичээлийн хажуугаар ажил хийх бүрэн боломжтой, хүсэлтэй гэж хариулжээ. Тиймээс эхний ээлжид АСЕМ-ын уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломжийг хангана хэмээн мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж