Интернет хэрэглэгчдийн байнга санаа зовж явдаг нэг зүйл бол яах аргагүй нууц үг, password-ын аюулгүй байдал байдаг. Newsweek сайт ч үүнтэй санал нэг байна. Хэрэглэгчдийн олонх нь интернетэд хэдэн арван аккаунттай байх нь элбэг болжээ. Тэр тоолонгоор бүгдийнх нь нууц үгийг санана гэдэг хэцүү. Компьютерийн мэргэжилтнүүд энэ аргыг арай хялбар бөгөөд найдвартай аргаар халах гээд чадахгүй л байгаа аж. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Маркус Якобсон хэмээх энэ салбартаа эрдмийн Ph.d. зэрэг авсан нэгэн фаствордын зарчмыг нэвтрүүлэх санаачлагыг гаргаад байна. Фастворд (fastword) гэдэг нь 3 үгээс бүрдэх нууц үгийг хэлэх ба тэдгээр үгсийн холбоо утгыг зөвхөн хэрэглэгчид л мэднэ. Фастворд дахь үгүүдийг ямар ч дарааллаар оруулж болох аж. Санаж байгаа ганц үгээ оруулахад л фаствордын систем танд дараагийн үгийг сануулснаар 3 дахь үгийг тань санах боломжийг олгох аж. Мэдээж хэрэг, фаствордын систем нууц үгийг илүү аюулгүй болгох асуудлыг нэг тийш болгож чадах төгс шийдэл бус ч гэлээ өнөөгийн нөхцөлд маш зөв алхам болж чадна хэмээн Newsweek сайтын сэтгүүлч үзэхийн зэрэгцээ цаашдаа төгс шийдлийг олох арга олдоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Одоогоор түүний энэхүү санаачлагыг интернет хангамжийн нэгэн компани тун их сонирхож байгаа гэнэ. Бид ч энэ аргыг удахгүй ашиглаж эхлэнэ хэмээн найдах л үлдлээ.
http://uynaa.wordpress.com/