Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн сард Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг түдгэлзүүлсэн. Тухайлбал, 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх нь төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэх үндсэн зарчмыг зөрчсөн хэмээн үзсэн билээ. Улмаар энэ агуулгыг Шүүх байгуулах тухай хуулиас түдгэлзүүлэн, аймаг, дүүрэг бүрд нэмж шүүх байгуулахаар болсон. Ингэхдээ эхний ээлжид ШЕЗ-өөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлсний дүнд УИХ-д өргөн барих юм.
Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх нэмж байгуулах дөрвөн хувилбарыг боловсруулснаа дуулгав. “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу зохион байгуулна. Гэхдээ зарим хүндрэлтэй асуудлыг харгалзан, хэд хэдэн хувилбараас сонгож шүүх байгуулах асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн үзсэн байна.