Жижигхэн эдийн засагтай улсын хувьд зардал хэмнэсэн, ойлгомжтой, нэгдсэн бүтэцтэй биржүүдтэй байх нь илүү үр дүнтэй гэж биржийн салбарынхан тооцож, өнөөдөр биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар хэлэлцжээ. Одоогоор Монгол Улс тогтмол арилжаа хийж буй хөдөө аж ахуйн, хөрөнгийн гэсэн хоёр бирж бий. Удахгүй үнэт цаасны арилжаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан бирж, хуулийн төслөө боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлсэн Эрдэс баялгийн гэсэн биржүүд шинээр нээгдэж чиглэсэн салбартаа арилжаа хийж эхэлнэ. Гэхдээ ирээдүйд ингэж тус тусдаа хөрөнгө гаргаж, өөр өөрийн техник программ хангамжийг ашиглаж ажиллах биш хөрөнгө оруулагч тал, арилжаа эрхлэгч иргэнд энгийн ойлгомжтой, ашигтай байх нэгдсэн биржийн төвтэй болох нь ашигтай гэж энэ салбарынхан үзэж байна. Хэрэв нэгдсэн биржийн системтэй болохоор тогтвол хамгийн түрүүнд одоогийн биржийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэргэжлийн үг хэллэг, систем, зэргийг нэгтгэж, нэг ойлголтод хүрэх шаардлагатай юм.