Орон сууцын ипотекийн зээлийн хүүг найм байсныг таван хувь болгон шинэчлэх журмыг Засгийн газар баталсан ч хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Барилга хот байгуулалтын яамнаас журмыг боловсруулж батлуулсан, журмыг хэрэгжүүлэх ажлыг Сангийн яам, Монгол банк гардан хариуцна. Ирэх Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн байгаа. Иймээс дөрөвдүгээр сардаа багтаж, ипотекийн зээлийн хүү наймаас таван хувьд шилжих байх гэсэн бөөрөнхий тайлбарыг З.Баянсэлэнгэ сайд хийлээ. Орон сууцын ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд нийт 47 мянган өрх тус зээлд хамрагдаж орон сууцад хамрагдсан гэх тооцоо бий. Үнэхээр хавартаа багтаж орон ипотекийн зээлийн хүү тав болбол эдгээр иргэд хамгийн түрүүнд зээлийн хүүгээ бууруулах боломжтой болно.