АТГ-аас өнөөдөр 2015 онд хийсэн ажлаа танилцуулсан юм. Үүнээс онцлох хэдэн мэдээллийг хүргэж байна.
2015 онд төрийн албанд хууль бус томилгоотой холбоотой өргөдөл гомдол давамгайлан иржээ. Нийтдээ 317 өргөдөл ирснээс дийлэнх хувь нь албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, хууль бус томилгооны асуудал эзэлсэн байна.
Дараагийн шалгалт нь Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8000 гаруй хүний мэдүүлэг. 8000 гаруй нэр дэвшигчийн 300 орчим нь ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөлтэй гэж үзэн хариуцлага тооцсон байна. Харин 38 нэр дэвшигчийг илт ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн тогтоожээ.