Дамжин суултын хугацааг сунгахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Дамжин суултын хугацааг сунгахыг хүсчээ

Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог гэсэн тооцоо бий. Тэгвэл эдгээр иргэний 573 мянга гаруй нь нийтийн тээврийн карт худалдан авчээ. Үүнээс тооцоолж үзвэл автобусаар зорчдог иргэдийн 80 хувь нь карттай болсон гэж үзэхээр байна. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” компаниас судалгааны байгууллагын тусламжтайгаар зорчигчдын дунд тандалт хийжээ. Нийтдээ 800 хүнээс судалгаа авсан байна. Карттай 400 иргэн, картгүй 400 иргэнийг хамруулан судалжээ.

 

Эхний ээлжид карт ашигладаг 400 хүнээс судалгаа авахад нийт иргэдийн 56 хувь нь тогтмол дамждаг, 44 хувь нь ихэнхдээ дамжин суудаггүй гэжээ. Харин карттай боловч тогтмол ашигладаггүй иргэдийн 51 хувь нь тогтмол цэнэглэж чаддаггүй гэх хариулт өгсөн байна.

 

Харин зарим иргэний хувьд карт авснаар эдийн засгийн хувьд ямар нэг хэмнэлт байхгүй, урамшууллын систем тааруу хэмээн шүүмжилжээ. Мөн иргэдийн зүгээс карт авахгүй шалтгаанаа борлуулах цэгүүд хэт хол, ховор гэдэгтэй холбон тайлбарласан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 380 цэгт карт борлуулж байна. Энэ цэгийг цаашид 500 болгохоор ажиллаж байгаа гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж