"NEWS” агентлагийн “Оны хүн”-ээр шалгарч байсан эрхмүүдтэй хийх цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболд уригдлаа. Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболдыг тус агентлаг 2006 оны “Оны хүн”-ээр нэрлэж байсан билээ. Уншигч та бүхний ирүүлсэн 400 гаруй гаруй асуултыг "NEWS” агентлаг багцлан өөр хоорондоо ижил төстэйгөөр нь ангилан 40 орчим асуулт болгосон бөгөөд тэрхүү асуултад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэрхэн хариулсныг үзнэ үү.