Өрхийн зарлага, орлогоосоо давжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Өрхийн зарлага, орлогоосоо давжээ

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр 2016 оны эхний нэг сарын улс орны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас191.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 456.1 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 713.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөгөөр өсч, 2015 оны нэгдүгээр сарын эцэстэй харьцуулахад 18.6 тэрбум төгрөгөөр буурсан байх юм. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл  11.8 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 604.4 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар өсжээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 872.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 215.5 тэрбум төгрөг буюу 32.8 хувиар  өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх  цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны нэгдүгээр сард 415 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл  79.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж