Бичин жил гарж байгаа тул бар жилтэнд их харш, могой, гахай, жилтэнд дунд харш хэмээн зурхайн зурлагад буужээ. Тиймээс бар жилтнүүд хулгай дээрэм, өвчин зовлонгоос сэргийлж, онцгой засал хийлгэх харин могой, гахай жилтнүүд тусгай засал хийлгэх шаардлагатай аж. Харин жил орсон хүмүүс оршуулга хурим найрын үйлийг цээрлэж, зайлшгүй үед цээр гаргах ёстой. Мөн жилийн турш хэрүүл тэмцлээс зайлсхийж, аливаа буянд даган баясваас сайн хэмээн зурхайд буужээ. Засал хийлгэх өдрийн тухайд шинийн гурван, шиний найманд тохиромжтой гэсэн хандлагаар ганданг зорих хүмүүсийн тоо нэмэгддэг. Гэтэл заавал эдгээр өдрүүдэд засал хийлгэж ном уншуулах шаардлагаггүй гэлээ. Харин шинийн 15-ны дотор юм уу хаврын тэргүүн сард багтаан заслаа хийлгэж болдог хэмээн Гандантэгчэнлин хийдийн зурхайч Д.Цогтбаатар хэлж байна.