Өмнөговь аймгийн Гашуун сухайт болон бусад хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, авто зам, барилгын ажлыг иж бүрнээр нь шийдэхэд шаардлагатай хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдэх нь зүйтэй гэж Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар үзсэн. Энэхүү эргэн төлөгдөх санхүүжилтийн хүрээнд хилийн боомтыг хөгжүүлэх ерөнхий зураг төслийг боловсруулах юм.
Улсын хэмжээнд Гашуун сухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Ханги, Бичигтийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад тэрбум 190 сая төгрөгийг тухайн боомтуудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх боломжтой гэж Зам, тээвэр, барилга, хот бүтээн байгуулалтын яамнаас үзэж байгаа аж.
А.Зул