Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн гомдол үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн гомдол үндэслэлгүй гэв

Гэр хорооллыг орон сууцаар солихоор нийслэлээс гэр хорооллын иргэдтэй хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэхүү дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд эхнээсээ орох оронгүй болж, хохирсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Г.Цэрэнбат, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Туул нар барилгын компаниудад хулхидуулж, хүчээр газрыг нь чөлөөлүүлсэн тухай мэдээлэл байлаа. Тэгвэл өнөөдөр энэхүү эрхээ ноцтой зөрчүүлсэн гэх иргэдийн мэдээлэлд нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, холбогдох барилгын компаниуд хариу тайлбар, мэдэгдэл хийлээ. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Г.Цэрэнбатын тухайд телевизэд өгсөн ярилцлагыг нь нэр бүхий зарим сайтууд мушгин хөрвүүлэн буулгаж нийтэлсэн гэж иргэн Г.Цэрэнбатын охин тайлбарлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж