Жолооч нарт зөрчлийн оноог тооцож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Жолооч нарт зөрчлийн оноог тооцож эхэллээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой өнөөдрөөс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлж байна. Жолооч нарт нийт 10 оноо байх бөгөөд дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн онооноос хасах болно. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар  жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой. Зам тээврийн ослын 80 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс, хурд хэтрүүлснээс, гүйцэт түрүүлснээс, гэрлэн дохио зөрчсөнөөс, явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс шалтгаалж гарсан байдаг байна. Иймээс осол гаргах, өртөх хамгийн аюултай 17 зөрчилд жолоочоос оноо хасаж эхлэхээр болжээ.

 

Зам тээврийн осол гаргах хамгийн их магадлалтай 17 зөрчлийг Замын цагдаагаас нэрлэж, жолооч нараас хасах оноог тодорхойлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж