Үүний тулд компьютерийн keyboard буюу гарыг пьезоэлектрик хэмээх механик энергийг цахилгаан эрчим хүчид хувиргаж чаддаг материалаар бүрэх ёстой аж. Ингэснээр гарны товчлуурууд дээр дарах бүрийд механик энерги нөүтбүүкийн зайг цэнэглэж дийлэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг үүсгэх юм байна. Энэ санаачлагыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд маш нимгэн буюу нанометрээр хэмжигдэх хэмжээний зузаантай пьезоэлектрик хальсыг бүтээх шаардлагатай гэнэ. Судлаачид онолын хувьд энэ хальсыг бүтээх боломжтой гэж нотолсон ч практик дээр хэрэгжүүлж үзээгүй байгаа гэнэ. Хэрэв энэ хальсыг бүтээж чадвал нөүтбүүкээр зогсохгүй мэдрэмжтэй (touch) дэлгэцтэй гар утсуудад ашиглах боломж бүрдэх аж.
Пьезо эрчим хүчийг уг нь 19 дүгээр зууны үед нээсэн бөгөөд бидний сайн мэдэх зүйлийн нэг аж. Тухайлбал, пьезоэлектрик талстын тусламжтайгаар тамхины асаагуур буюу зажигалк ажилладаг юм байна.