Сүхбаатар аймгийн тендерүүдийг хүчингүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн тендерүүдийг хүчингүй болгожээ

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Түмэнцогт сумын Спорт заалны барилгын их засварын ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд зарласан юм. Гэвч тус тендерийг задлах өдөр буюу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд тендерт оролцогч ирээгүй тул хүчингүй болгожээ. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Наран сумдад инженерийн хийцтэй 10 худаг уст цэг шинээр гарган нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд  урьсан билээ. Харин тендерийн хугацаа дуусахад буюу өнгөрсөн тавдугаар сарын 25-нд тендерт оролцогч ирээгүй тул эл тендерийг хүчингүй болгожээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж