Нийслэл 400 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Нийслэл 400 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ

Нийслэлд 2016 онд ямар салбарт, хэрхэн хөрөнгө оруулах, худалдан авалт хийх вэ гэдгээ бизнес эрхлэгчдэд зарлах “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулган Шангри-Ла зочид буудалд болж байна. Энэ удаагийн чуулганд дотоодын бизнес эрхлэгч, олон улсын санхүүгийн байгууллага, банк, элчин сайдууд гээд  1000 гаруй хүн оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд энэ чуулганыг анх удаа зохион байгуулсан ч худалдан авалт хийх компаниуд тодорхой болж, тендэр зарлагдсаны дараа болсон учраас төдийлөн зорилгодоо хүрч чадаагүй байна. Харин 2016 оны хувьд нийслэлийн хөрөнгө оруулалтыг чухам аль салбарт, хэрхэн үр өгөөжтэй зарцуулах вэ гэдгийг энэ удаагийн чуулганаар тодорхой болгохоороо онцлог юм. Ингэж төр, хөрөнгө оруулалт, худалдан авалтаа ил зарладаг болсноор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дээшилнэ гэж үзэж байна. Гол нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирснаар зөвхөн дотоодын зах зээл бус, олон улсад өрсөлдөхүйц үр дүнтэй төсөл, хөтөлбөр боловсруулах орчин бүрдэнэ хэмээн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ үеэр онцолж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж