Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

32 настай Австралийн зохион бүтээгч Christopher Malloyдэлхийн анхны нисдэг мотоциклийг зохион бүтээсэн тухай Daily Mail сайтад мэдээлжээ.

Хоёр жил гаруй хугацаанд зохион бүтээгдсэн нисдэг хөлөг 270 кг жинтэй "BMW" машины бензин хөдөлгүүртэй мотороор ажиллах гэнэ. Шатахууны саваа дүүргэсэн тохиолдолд 147 км буюу 45 минутын хугацаанд агаарт аялах боломжтой аж.
"Оддын дайн" киноноос санаа аван загварыг нь гаргасан шинэ мотоцикль 3048 метрийн өндөрт хөөрч, дээд тал нь 160 км/цаг хүртэл хурдлана.

Зохион бүтээгч нь 45 мянга орчим фунт стирленгээр үнэлсэн уг тээврийн хэрэгслийг нисдэг тэрэг, мотоцикль барьдаг хүмүүс төвөггүйхэн жолоодох боломжтой. Тиймээс онгоц жолоодох эрхийн үнэмлэхтэй бол АНУ болон Австралид нисдэг мотоциклийг унахыг зөвшөөрчээ.

Видеог энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж