Иргэд цахилгаандаа илүү мөнгө төлсөөр байна

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Иргэд цахилгаандаа илүү мөнгө төлсөөр байна

“Жигүүр гранд”, “Блю скай”, “Буянт тэл”, “АО Жаргалант”, “Тюр хаус” зэрэг зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо өнөөдөр мэдэгдлээ. Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчит цахилгааны хүчдэлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэлгүй шууд оршин суугчдынхаа эрчим хүчний хэрэглээний тарифыг аж ахуйн нэгжийн үнээр тооцон авдаг нь ийнхүү 17 мянга 500 орчим өрхөөс илүү мөнгө авч хохироосон байна. Хуулиараа толгойн тоолуурын тооцоог барилгын компаниуд хийх хориотой. Гэтэл одоогоор барилгын 116 компани толгойн тоолуурын тооцоогоор цахилгааны төлбөрөө төлж буй аж. Энэ нь нэг барилга 60 айлтай гэж тооцвол 70-80 орчим мянган өрх сарын эрчим хүчний хэрэглээгээ аж ахуйн нэгжийн тариф буюу 30 төгрөг 10 мөнгөөр илүү тооцон төлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж