насандаа дэлхийн хэмжээнд нэр алдраа цуурайтуулсан тэрээр төрөлх улсдаа “Юна Хатан” нэрээр олонд танигджээ.
Юна олимпийн
аварга болсноосоо хойш томоохон уран гулгалтын тэмцээн, шоунуудад байнга
уригдах болж, бизнесийн акулууд түүнийг компанийнхаа нүүр царай болгохоор үнэ хаялцаж байна. Харин даруухан мөртлөө ухаалаг Юна одоогийн байдлаар “Ододтой бүжиглэсэн нь” шоуны Солонгос хувилбар болох “Kiss
and Cry” мөсөн дээр бүжиглэе нэртэй шоуг хөтөлж байгаа ба уг нэвтрүүлгээрээ дамжуулан уран
гулгалтын спортыг Өмнөд Солонгост улам их таниулах хүсэлтэй байгаа гэнэ.
Юна өнгөрсөн 2010 онд “TIME” сэтгүүлээс жил бүр тодруулдаг оны шилдэг зуун хүний жагсаалтад багтсан юм.
Тэрбээр таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн ба 16 настайдаа олимпод
бэлтгэхээр Канадын Торонто хот руу нүүсэн байна. Тэр цагаас хойш уйгагүй хийсэн дасгал
сургуулилтын үр дүн нь өнгөрсөн сүүлийн өвлийн Олимпийн амжилт бөгөөд олон улсын уран гулгалтын
холбооны шүүлтийн систем бий болсноос
хойш анх удаа Ким Юна гэгч адтай охин 228,56 оноо авч, шинэ амжилтыг тогтоосон
юм. Харин одоо тэрбээр Пёнгчангд болох 2018 оны өвлийн олимпод оролцох тамирчдыг шалгаруулах зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа ажээ.
Б.Энх