Робби Вильямс бэлэн хувцасны брэнд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Робби Вильямс бэлэн хувцасны брэнд гаргажээ

Британийн дуучин Робби Вильямс шоу бизнесээс загварын ертөнцөд хүчээ сорихоор шийджээ.  Тэрбээр өвөг эцгийнхээ дурсгалд зориулан түүний нэрээр “Жэк Фаррел” нэртэй бэлэн хувцасны брэнд гаргахаар төлөвлөж байна.  Роббиг гурван настай байхад эцэг эх, эгч нь өөд болсноос хойш өвөг эцэг нь хүүгийн ганц өмөг түшиг нь болжээ. Эрчүүдэд зориулсан бэлэн хувцасыг ирэх есдүгээр сараас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байна. “Жэк Фаррел” брэндийн рекламыг дуучны клипийн найруулагчид хийсэн байна. Уг брэндийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн нь Роббигийн дуртай урт хүрэм гэнэ. Цамц нь гэхэд 35 фунт стирлингийн үнэтэй тус брэндийн реклам интернэтээр цацагдаж эхэлжээ. Робби Вильямс хатуу зовлон туулсан ч сайхан амьдарсан хүн гэж өвөг эцгээрээ бахархдаг гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж