Монгол Улс өнгөрсөн оны гуравдугаар сард олон улсын Антарктидын гэрээнд нэгдэн орсон. Дараа нь Усны ассоциацийн тэргүүн, техникийн ухааны доктор, судлаач Д.Батмөнх олон улсын судалгааны багт ажиллажээ. Ингэхдээ доктор Д.Батмөнх Антарктид тивийн Ливингстоны арал дээр Монгол Улсын бааз байгуулах газрын судалгааг нарийвчлан тогтоох судалгааг Болгарын судлаач эрдэмтэй хамтран хийжээ. Харин өнөөдөр Д.Батмөнх судлаач Монгол Улс Антарктид тивд бааз байгуулах, эхний ээлжид шаардагдах 250 мянган ам.долларын хөрөнгийг улсын төсвөөс гаргах саналыг Засгийн газарт тавихаар болсноо мэдэгдлээ. Хэрэв төрөөс Антарктид тивд бааз байгуулах хөрөнгийг шийдвэл, Монгол Улс Шинжлэх ухааны маш том судлагдахуунтай болно. Мөн хүн төрөлхтний ирээдүйн хэрэгцээний усны болон байгалийн баялгийн нөөцийн тухай олон асуудлыг тогтоох боломж бүрдэх юм байна.