Гишүүдийн сонгуулийн “сунгаа” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Гишүүдийн сонгуулийн “сунгаа” эхэллээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн уур амьсгал Төрийн ордонд ороод байна. Чуулганы хуралдаангүй өдөр ч нэг ээлжиндээ 50-60, өдөртөө 300 илүү сонгогч тойргоос нь сонгогдсон гишүүнийхээ урилгаар Төрийн ордонд зочилдог болсоор удаж байна. Зочид Төрийн есөн хөлт их цагаан тугны дэргэд зургаа татуулж, чуулганы танхим сонирхож, уран зураг сэлтийг тайлбарлуулж, эцэст нь ордны зоогийн газарт гишүүнээрээ даалган хоол идээд гардаг заншилтай. Зарим гишүүн туслахаараа дамжуулан ирсэн зочдод цаасан дугтуйтай мөнгө сэм атгуулдаг юм билээ. Ийнхүү гишүүдийн ирэх оны сонгуулийн “сунгаа” эхлээд байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж