Визийг хөнгөлсөн ч жуулчны тоо нэмэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Визийг хөнгөлсөн ч жуулчны тоо нэмэгдээгүй

Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг баталж, хоёр жилийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал, Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг орныг жагсаалтад багтаасан.

Чухамдаа бол 42 орны иргэд Монгол Улсад 30 хоногийн дотор визгүй зорчдог болсноор аялал жуулчлал, эдийн засаг, гадаад харилцаанд өөрчлөлт гарна гэж үзэн хэрэгжүүлсэн юм. Ялангуяа эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг эхлүүлсэн энэ үед томоохон түлхэц болно хэмээн албаныхан тооцоолсон ч хоёр жил хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд нааштай үр дүн огт гараагүй байна.

Наад зах нь Монгол Улсыг зорих жуулчны тоо огцом нэмэгдэнэ гэж тооцсон ч дорвитой өсөлт мэдрэгдээгүй гэв. Бас нэгэн хүлээлт нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байсан. Гэвч худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтад өөрчлөлт гараагүй байна.

Дээрээс нь эдгээр 42 орноос Монгол Улсын иргэний визийг хөнгөвчлөх зэргээр харилцан тэнцвэртэй байх нааштай хариу ирүүлээгүй гэв. Эцсийн дүндээ худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэмэгдэл нь визний нөхцөлөөс шалтгаалахгүй гэх дүгнэлтэд хүрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж