Ордныхны тухлах газар нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Ордныхны тухлах газар нэмэгдэв

Төрийн ордонд ажиллагчдын тухалдаг газар нэгээр нэмэгдэв. Ордны барилгын чөлөөн дэх усан оргилуурыг сэргээн дэргэд нь задгай буфет байгуулж өнөөдөр нээлтийг нь хийлээ. Задгай талбай  дахь буфетэд Төрийн ордонд ажиллагчид алжаалаа тайлах тав тухыг бүрдүүлж бороо, нарнаас халхлах сүүдрэвч зэргийг байрлуулжээ.

Нэг хэсэг хогийн цэг болох дөхсөн эл талбай өнөөдрөөс эхлэн усан оргилууртай, амрах сандал, сүүдрэвчтэй боллоо.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж