Жимсний борлуулалт тааруу байна

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Жимсний борлуулалт тааруу байна

Шинэ он солигдох өдөр ойртож, иргэд баярын үдэшдээ бэлдэж эхэлжээ. Аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг монголчууд энэ удаад ч шинэ жилийн баярын ширээний зоогтоо өчигдрөөс санаа тавьж эхэлсэн байна. Ингэхдээ арай үнэ хямд, сонголт өргөнтэй худалдааны төвүүдийг иргэд зорьж байна. Тухайлбал, “Барс” худалдааны төв өнөөдөр баярдаа бэлдсэн иргэдийн хөлд дарагджээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тус захын хүнсний ногоо, жимс жимсгэний үнэ нэмэгдээгүй байгаа. Гэхдээ зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт багассантай холбоотой борлуулалт хангалтгүй байна гэж худалдаачид ярилаа. Харин иргэд эсрэгээрээ жимсний эрэлт ихтэй ч, үнэ нь нэмэгдсэн байна гэсэн тайлбарыг хийлээ. “Барс” захад худалдаалж буй жимс, жимсгэний дундаж үнэ 2500-15000 төгрөгийн ханштай байна. Тодруулбал, нэг килограмм усан үзэм 5000-10000 төгрөг, мандарин 6000-8000 төгрөг, орос лийр 5000 төгрөг, польш алим 3500-6000 төгрөг,  киви 8000 төгрөгийн үнэтэй байх юм.

 

Хүнсний ногооны тухайд монгол төмс нэг килограмм нь 600-900 төгрөг, монгол сонгино 2500 төгрөг, лууван, байцаа, манжин 1000-1500 төгрөгийн ханштай байна. Хамгийн их эрэлттэй ногоо төмс, сонгино болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж