Үнст худагийн орд 676 сая тонны нөөцтэй

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Үнст худагийн орд 676 сая тонны нөөцтэй

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Хүннү коал” компани Үнст худаг нүүрсний ордынхоо нөөцийг ЖОРК ангиллаар тооцож гаргаснаа өнөөдөр зарлалаа.  
Улаанбаатараас 360 км-ийн зайд орших Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Үнст худаг орд нь 676 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогджээ. Үүнээс 541 сая тонн нь баталгаатай нөөц бөгөөд 60 сая тонн боломжит нөөцтэй аж. Нийт 325 өрөм зоож, 28245 метрийн гүнд өрөмдсөний дүнд ийм үр дүн гарчээ. Тус компанийн өөр нэг төсөл Цант-Уулын нүүрсний орд 90 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй нь тогтоогдоод байсан юм.
Ингэснээр “Хүннү коал” компанийн эзэмшдэг нүүрсний ордууд нь нийтдээ 766 сая тонн ЖОРК-оор баталгаажсан нөөцтэй болоод байна. Нөөцөө ЖОРК ангиллаар тогтоосноор “Хүннү коал” нь Монголын нүүрсний хамгийн том компанийн нэг болж байгаа юм.   

С.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж